Би их өөрчлөгджээ. Ямар нэг асуудалтай тулгарвал хэн нэгэнд ярьж бас блогтоо баахан юм бичиж байж л арай дээрддэг байсансан. Тэгтэл одоо нэг л дотогшоо бас чимээгүйхэн бодолд автаж суудаг болж. Буурь сууж байгаагийн минь шинж юм байлгүй дээ.
Хагас жил блогоо хөтлөөгүй нэг л эв дүй муутай байна. Урьдных шигээ хаа хамаагүй юм биччих гэхээр бас л эвгүй, нэг л болж өгөхгүй... Гэхдээ яваандаа болох байлгүй дээ.
Олон юм бичсэнээс товчхон бичээд баймаар санагддаг болсон.
