Saturday, November 16, 2013

Хамгийн их аз жаргал... Оглоо нvдээ нээхэд эргэн тойронд гэрийн минь эд зvйлс харагдах хичнээн дулаахан сэтгэл оег байдаг гэж санана :) Гэрээсээ яваад 2 сар орчим болох хугацаанд биеэ даагаад олон зvйл vзсэн, их ч юм ойлгосон. Монгоний vнэ цэнийг маш сайн мэдэрсэн. Бас хvмvvcийг...
Гэртээ эргэж ирсний эхний 7 хоног их хvйтэн байсан. Vнэнийг хэлэхэд би яагаад ч юм их дуу муутай байсан. Нэг л шинэ юм шиг, тухгvй ч гэх vv дээ. Ээж минь намайг гэртээ ирэхийг маш их хvлээж байсан болохоор тvvнд сайхан байсан. Харин би vvрд энэ чигээрээ амьдралаа мэдээд явна л гэж бодож байлаа. Гэхдээ яагаад ч юм хvлээгээгvй байсан зvйлтэйгээ учрахаар сэтгэд ходлол их бага байдаг юм билээ...

Saturday, August 24, 2013

_|_

Би ер нь барагтаа л бол хүнд дурлаад сүйд болоод байдаггүй л дээ. Харин хэнтэй ч найз байхаас татгалзахгүй. Эмэгтэй хүнтэй ойлголцохоос эрэгтэй хүнтэй ойлголцох хамаагүй амар байдаг.
Тэгтэл найзын нүдээр л харж хандаж явсан хүнээсээ гэнэт чамд сайн болжээ гэсэн гамшгийн үгийг сонсохоор новш гэж л гэж бодогддог шүү. Бүүүр харахаас ч дургүй хүрч, харьцаагаа тасладаг угаасаа хатуу сэтгэлтэй хөөөн би :))
Хүмүүс хэн нэгэн өөрт нь хайртайг сонсоод баярладаг л юм гэсэн. Би болохоор нэг чиргүүлтэй ч болчих гээд байгаа юм шиг, эрх чөлөөгөө хязгаарлуулчих гээд байгаа юм шиг нэг л тухгүй болчихдог. Цаашаа цаашаа л гэнэ. 
Өөрсдөө хайртай дуртай гэж солиорч тийм сайхан нөхөрлөлийг үгүй хийчихээд дараа нь гомдсон барьсан гэж гуцна. Надад хайртай болно уу яана уу тэр хүний л асуудал, зүгээр л надад гай болохгүй л байвал болоо. Хүний өмнөөс ингэсэн юм шиг гэж хүмүүс ярьдаг шд, тэрэн шиг би өөртөө сайн болгосон миний буруу юм шиг л ирваатаад байх чинь юу гэсэн үг вэ :| Амаа хамхиад анхнаасаа л найз хэвээрээ байсан тэрүүгээрээ л байна биз, муухай шуналтай байгаан шүү бас л...

:D

Нэг л мэдэхэд том охин болж. Гудамжаар алхаж явахад над дээр тусах хүмүүсийн харц хүртэл өөр болж. Тэд хөвгүүд байсан бол одоо эрчүүд болж.... Би жаахан охин байхдаа том болохыг солиортлоо их хүсдэг байсан. Нора эгчийнхээ үзэсгэлэнтэй эмэгтэйлиг байдлыг нь биширч би яг л ийм эмэгтэй болно гэж боддог байлаа. Үнэндээ хүмүүс одоо бид хоёрыг ямар их адилхан болж байгааг гайхдаг ч надад тийм санагддаггүй. Мэдээж бид хоёрт адилхан зүйлс олон. Гэхдээ зан аашийн хувьд би эгчийгээ бодвол илүү эршүүд бас бусдад өөрийнхөө хүслийг тулгаад сурчихсан хүн. Дээрээс нь тийм ч ялдам эмэгтэй биш ээ xD.
Дунд сургуульд сурдаг байхдаа эрэгтэй хүүхдүүдтэй зогсоо зайгүй зодолддог охин байлаа :р Эрх байсныг ч хэлэх үү, ах нартаа ховлоно. Нэг нь байхгүй бол нөгөөх нь очоод л учрыг нь олдог байж билээ. Олон ах нартай байдагтаа багаасаа л сэтгэл хангалуун байдаг байсан. Гэхдээ том болохын хэрээр эрэгтэй хүүхэдтэй хамт явж харагдвал ах нар маань баахан сургаал айлдаж, болохгүй бол бас л учрыг нь олохоор явдаг боллоо. Ийм байдал үргэлжлэх тусам надад тээртэй санагдаж байсан ч одоо би тэр үеийнхээсээ илүү ухаан суусан болохоор өөрийгөө ямар их азтайд зүгээр л баярлаж суудаг. 
Ах эгч нар бол аав ээж шиг бас найз шиг байж чадна. Харин аав ээжүүд эгч шиг ах шиг бас найз шиг байж чадахгүй. Аав ээж хоёр минь надад хэтэрхий өндөр шаардлага тавьдаг ч тэр болгоныг ах эгч маань зөөллөж өгдөг. Би өөрийгөө бусадтай  харьцуулдаггүй л дээ, гэхдээ яагаад ч юм ойрдоо хүн болгоны авч чаддаггүй зүйлс надад байгааг, хүн болгоны хүссэн ч хүрч чаддаггүй тэр бүхэн миний дэргэд гараа сунгахын төдий зайд л байгааг анзаардаг болсон. Энэ болгонд сэтгэл хангалуун байгаадаа гэр бүлийнхнийгээ маш их хайрлаж байна. Зүгээр л гэр бүлтэй байна гэдэг ямар их аз жаргалтай бас хичнээн чухал болохыг тэд минь надад ойлгуулж байна даа :)

Thursday, August 8, 2013

A choice: "Your best bitch or your fucking precious?"

Сайн найзыгаа сонгох уу? Эсвэл хайртай хүнээ сонгох уу? Би эргэлзэлгүй сайн найзыгаа л сонгох байсан. Нөхөрлөл гэдгийг надад мэдрүүлсэн хүнээс хэзээ ч би нүүрээ буруулахгүй байх байсан. Яагаад гэж үү? Яахав дээ, хамгийн сайн найз минь намайг биш нэг залууг сонгосон учраас л. Тэр үед надад их сонин санагдаж байсан. Тэгээд л би надад ийм сонголт тулгарвал сайн найзыгаа сонгоно оо, яагаад гэвэл тэрнийг одоогийнх шигээ өөрийнхөө орсон шиг байдалд оруулвал тэр маш их шаналах юм байна гэдгийг ойлгосон. 

Сүүлийн хэд хоног түүнийг их бодох боллоо. Одоо танил төдий ч нэгэн цагт бие биенийхээ дутууг нөхсөн, салж хагацашгүй, дэндүү их итгэж хоёр биенээ хайрладаг байсан хамгийн сайхан нөхөрлөлийг хамтдаа бүтээлцсэн хүн минь. Жаргалтай мөч бүрээ хамт өнгөрүүлсэн, нэг нь зовбол байгаа бүхнээ зориулж аргадаж тусладаг байсан бид хоёр хэзээ ч сална гэж бодож байгаагүй. Орой болгон мессэнжэрдэж сууна, хорвоогийн сонин содон зүйлсээс авхуулаад эргэн тойронд болж байгаа бүх зүйлсийг ярихдаа хэзээ ч залхана гэж байдаггүй байсансан. Бие биенээсээ өрсөөд утгагүй тэнэг зүйлс сэдэж хийж тэрэндээ өөрсдөө ямар их баясдаг байсан гэж санана. Хэрвээ одоо хүртэл түүнтэйгээ тэр хэвээрээ байсан бол би магадгүй ухаажихгүй, санаа суухгүй, мөнхийн хүүхэд шиг хэвээрээ л байна байсан байх. Би зөвхөн сайхан бүхнээр нь л дурсахыг хүсдэг. Заримдаа маш их санаад бүр байж яддаг. Хэрвээ би тэрэнтэй цаашдаа хамт байхыг хүсэж байгаагаа ойлгуулсан бол тэр залуугаа дагаад явах байсан болов уу гэж боддог. Хэдий би нээлттэй ч гэсэн яг цагаа тулахаар их дотогшоо хүн болохоор тэр хүсэж байгаа бол яваг гээд зүгээр л явуулчихсан. Хичээлдээ нэг нь ирээгүй бол ямар ч сонирхолгүй, бараг л хоорондоо мэдрэлтэх гэж сургууль руу зүглэдэг байж билээ. Тэгээд найз залуутай болсноосоо хойш олон парын хичээл таслаад, бид хоёр үргэлж хамт байдаг хэрнээ хөндийрснийг анзаарсан хүмүүс шалгаагаад, ер нь их санаа алдмаар нөхцөл байдал үүссэн дээ. Ингээд цэглье.

Ямар ч байсан би нөхөрлөлөө л сонгоно :)

Wednesday, July 31, 2013

-_-

Миний хүслийг ямар нэгэн байдлаар хязгаарлах бүх зүйлсээс залхаж байна. Заримдаа дотор дэндүү давчдаад ямар ч цонх хаалгагүй дөрвөлжин саванд орчихоод сууж байгаа юм шиг санагдах. Надад анхаарал тавигчийн пайз зүүсэн энэ хүмүүс зүгээр л түр зуур л анхаарлаа хандуулдаг болохоос сэтгэл дотор минь юу болж байдгийг түй ч мэдэхгүй. Тэртээ тэргүй намайг ойлгодоггүй хүмүүс намайг сонирхсон ч би юу ч ярихыг хүсдэггүй. Би заавал тайлбар тавих албагүй. Тэд өөрийн гэсэн бодолтой л байг. Тэр бодлыг нь өөрчлөх гээд яахав, сайн ч бай муу ч бай өөрсдийнхөө бодсноороо л дүгнэж хүлээж аваг.

Хэдий би хүн болгоны хувьд эрхэм биш ч надад чухал хүмүүсдээ үнэ цэнэтэй байдагтаа дуртай. Би хүсвэл хэнийг ч өөрийн болгодогоо сайн мэднэ. Хэнээр хайрлуулахаа хэнээр үзэн ядуулахаа мэдээж би өөрөө л шийднэ. Шаардлагагүй хүмүүстэй цагаа үрэх дургүй болохоор хурдан шийдвэр гаргахдаа заримдаа харамсах үе байдаг. Гэхдээ өнгөрсөндөө хоргодохыг хүсдэггүй болохоор урагшаа л харж амьдарч явна даа. Өнгөрснөөсөө сургамж авч ирээдүйгээ сайхан байлгахын тулд одоо бүхнийг сайн хийхийг хичээж байна.

Дотроо маш их зүйлийг эргэцүүлдэг. Бас өмнөө тавьсан acap том зорилготой...

Friday, July 19, 2013

Үнэтэй.

Эрэгтэй найзтайгаа дэггүйтээд олон зүйлсийн тухай л ярьж байлаа. Элгээ хөштөл инээгээд л. Тэгээд ярьж байтал тэр надад "Миний мэдэх хамгийн нууцлаг, сонин, этгээд охин бол чи" гэж хэллээ. Яагаад ч юм надад энэ үг их олон зүйлийг эрэгцүүлэхэд хүргэсэн. Мэдээж надад таалагдсан л даа.
Найз маань намайг гаднаа өөртөө маш их итгэлтэй харагддаг боловч үргэлж дотоод ертөнцтэйгөө тэмцэлдэж байдгийг мэддэг цөөхөн хүмүүсийн нэг байгаа юм. Тиймээс ч би тэрэнтэй бүх л асуудлаа зөвлөлддөг. Эрэгтэй гэлтгүй намайг асуухад миний болзоондоо ямархуу очих, юу өмсөхийг хүртэл ингэсэн дээр, тэгвэл гоё гээд л зөвлөнө. Түүнийг хүрээлж байдаг хүмүүсийн 80 орчим хувь нь бараг эмэгтэйчүүд. Өөртөө яг л соронз мэт охидыг татдаг залуу л даа.Тэр ч бас над шиг хэн нэгэнтэй удаан зууралдах дургүй. Бид хоёрт адил тал олон ч би тэрний хувьд нууцлаг хэвээрээ л.

Зүгээр л... би олон найзгүй ч гэсэн эрдэнэс шиг ийм хэдэн сайхан найзуудыгаа үнэхээр нандигнадаг.

Thursday, June 27, 2013

Бодит

Би заримдаа зүүд, төсөөлөл хоёроо бодит амьдралаасаа ялгадаггүй. Аль аль нь л бодит амьдралын минь нэг хэсэг болохоор тэр байх. Гэхдээ энэ гурав яг тэнцүү ч юм шиг... Хоногийн гуравны нэгийг би унтаж өнгөрүүлдэг. Тэр хугацаандаа зүүдлэнэ. Бас гуравны нэгийг нь бодож өнгөрүүлнэ. Тэр үедээ ямар нэгэн зүйл хийхдээ тасралтгүй олон зүйлийг төсөөлнө. Бодоод л, ургуулан бодоод л... Гэхдээ ямар нэгэн утгагүй тэнэг зүйлийг биш байж болох хачирхалтай, сонин зүйлсийг төсөөлөн боддог. Ихэнхдээ өөрийнхөө хүсдэг зүйлсийг. Харин үлдсэн гуравны нэг нь миний бодит амьдрал. Энэ үедээ өнөө хоёр гуравны нэгээ хооронд нь нэмж авахаа авж, хаяхаа хаяж процесс явуулна. Гэхдээ хаягдал маш бага гарна, барагтаа л бол гарахгүй.

Ингэхийн ч тулд би эндээ бодогдсоноо тэмдэглэдэг. Гэхдээ заримдаа асуудлын тухай уртаас урт маш олон зүйл биччихээд зүгээр л драфт дотроо хадгалчихдаг. Яагаад гэвэл мэдрэмж бүрээ бусадтай хуваалцах албагүй. Дүүрэн аз жаргал мэдрэгдсэн, бас хоосон эсвэл бухимдал нэвт шингэсэн олон зүйлийн тухай...

Бодлууд минь өөрчлөгдөхдөө түргэн, бас нэг зүйлтэй удаан зууралдах дургүй учраас шинэчлэлтийг маш хурдан хурдан хийдэг. Гэхдээ хүмүүсийн яаж хүлээж авах, энэнд минь хэрхэн хандаж новшийн царай гаргах нь огт чухал биш. Эцсийн эцэст энэ бол миний л амьдрал. Алдсан ч, оносон ч миний л амьдрал. 

Хадгалагдсан хэд нь