Сайн найзыгаа сонгох уу? Эсвэл хайртай хүнээ сонгох уу? Би эргэлзэлгүй сайн найзыгаа л сонгох байсан. Нөхөрлөл гэдгийг надад мэдрүүлсэн хүнээс хэзээ ч би нүүрээ буруулахгүй байх байсан. Яагаад гэж үү? Яахав дээ, хамгийн сайн найз минь намайг биш нэг залууг сонгосон учраас л. Тэр үед надад их сонин санагдаж байсан. Тэгээд л би надад ийм сонголт тулгарвал сайн найзыгаа сонгоно оо, яагаад гэвэл тэрнийг одоогийнх шигээ өөрийнхөө орсон шиг байдалд оруулвал тэр маш их шаналах юм байна гэдгийг ойлгосон.
Сүүлийн хэд хоног түүнийг их бодох боллоо. Одоо танил төдий ч нэгэн цагт бие биенийхээ дутууг нөхсөн, салж хагацашгүй, дэндүү их итгэж хоёр биенээ хайрладаг байсан хамгийн сайхан нөхөрлөлийг хамтдаа бүтээлцсэн хүн минь. Жаргалтай мөч бүрээ хамт өнгөрүүлсэн, нэг нь зовбол байгаа бүхнээ зориулж аргадаж тусладаг байсан бид хоёр хэзээ ч сална гэж бодож байгаагүй. Орой болгон мессэнжэрдэж сууна, хорвоогийн сонин содон зүйлсээс авхуулаад эргэн тойронд болж байгаа бүх зүйлсийг ярихдаа хэзээ ч залхана гэж байдаггүй байсансан. Бие биенээсээ өрсөөд утгагүй тэнэг зүйлс сэдэж хийж тэрэндээ өөрсдөө ямар их баясдаг байсан гэж санана. Хэрвээ одоо хүртэл түүнтэйгээ тэр хэвээрээ байсан бол би магадгүй ухаажихгүй, санаа суухгүй, мөнхийн хүүхэд шиг хэвээрээ л байна байсан байх. Би зөвхөн сайхан бүхнээр нь л дурсахыг хүсдэг. Заримдаа маш их санаад бүр байж яддаг. Хэрвээ би тэрэнтэй цаашдаа хамт байхыг хүсэж байгаагаа ойлгуулсан бол тэр залуугаа дагаад явах байсан болов уу гэж боддог. Хэдий би нээлттэй ч гэсэн яг цагаа тулахаар их дотогшоо хүн болохоор тэр хүсэж байгаа бол яваг гээд зүгээр л явуулчихсан. Хичээлдээ нэг нь ирээгүй бол ямар ч сонирхолгүй, бараг л хоорондоо мэдрэлтэх гэж сургууль руу зүглэдэг байж билээ. Тэгээд найз залуутай болсноосоо хойш олон парын хичээл таслаад, бид хоёр үргэлж хамт байдаг хэрнээ хөндийрснийг анзаарсан хүмүүс шалгаагаад, ер нь их санаа алдмаар нөхцөл байдал үүссэн дээ. Ингээд цэглье.
Ямар ч байсан би нөхөрлөлөө л сонгоно :)
