Saturday, August 24, 2013

:D

Нэг л мэдэхэд том охин болж. Гудамжаар алхаж явахад над дээр тусах хүмүүсийн харц хүртэл өөр болж. Тэд хөвгүүд байсан бол одоо эрчүүд болж.... Би жаахан охин байхдаа том болохыг солиортлоо их хүсдэг байсан. Нора эгчийнхээ үзэсгэлэнтэй эмэгтэйлиг байдлыг нь биширч би яг л ийм эмэгтэй болно гэж боддог байлаа. Үнэндээ хүмүүс одоо бид хоёрыг ямар их адилхан болж байгааг гайхдаг ч надад тийм санагддаггүй. Мэдээж бид хоёрт адилхан зүйлс олон. Гэхдээ зан аашийн хувьд би эгчийгээ бодвол илүү эршүүд бас бусдад өөрийнхөө хүслийг тулгаад сурчихсан хүн. Дээрээс нь тийм ч ялдам эмэгтэй биш ээ xD.
Дунд сургуульд сурдаг байхдаа эрэгтэй хүүхдүүдтэй зогсоо зайгүй зодолддог охин байлаа :р Эрх байсныг ч хэлэх үү, ах нартаа ховлоно. Нэг нь байхгүй бол нөгөөх нь очоод л учрыг нь олдог байж билээ. Олон ах нартай байдагтаа багаасаа л сэтгэл хангалуун байдаг байсан. Гэхдээ том болохын хэрээр эрэгтэй хүүхэдтэй хамт явж харагдвал ах нар маань баахан сургаал айлдаж, болохгүй бол бас л учрыг нь олохоор явдаг боллоо. Ийм байдал үргэлжлэх тусам надад тээртэй санагдаж байсан ч одоо би тэр үеийнхээсээ илүү ухаан суусан болохоор өөрийгөө ямар их азтайд зүгээр л баярлаж суудаг. 
Ах эгч нар бол аав ээж шиг бас найз шиг байж чадна. Харин аав ээжүүд эгч шиг ах шиг бас найз шиг байж чадахгүй. Аав ээж хоёр минь надад хэтэрхий өндөр шаардлага тавьдаг ч тэр болгоныг ах эгч маань зөөллөж өгдөг. Би өөрийгөө бусадтай  харьцуулдаггүй л дээ, гэхдээ яагаад ч юм ойрдоо хүн болгоны авч чаддаггүй зүйлс надад байгааг, хүн болгоны хүссэн ч хүрч чаддаггүй тэр бүхэн миний дэргэд гараа сунгахын төдий зайд л байгааг анзаардаг болсон. Энэ болгонд сэтгэл хангалуун байгаадаа гэр бүлийнхнийгээ маш их хайрлаж байна. Зүгээр л гэр бүлтэй байна гэдэг ямар их аз жаргалтай бас хичнээн чухал болохыг тэд минь надад ойлгуулж байна даа :)

Хадгалагдсан хэд нь