Би ер нь барагтаа л бол хүнд дурлаад сүйд болоод байдаггүй л дээ. Харин хэнтэй ч найз байхаас татгалзахгүй. Эмэгтэй хүнтэй ойлголцохоос эрэгтэй хүнтэй ойлголцох хамаагүй амар байдаг.
Тэгтэл найзын нүдээр л харж хандаж явсан хүнээсээ гэнэт чамд сайн болжээ гэсэн гамшгийн үгийг сонсохоор новш гэж л гэж бодогддог шүү. Бүүүр харахаас ч дургүй хүрч, харьцаагаа тасладаг угаасаа хатуу сэтгэлтэй хөөөн би :))
Хүмүүс хэн нэгэн өөрт нь хайртайг сонсоод баярладаг л юм гэсэн. Би болохоор нэг чиргүүлтэй ч болчих гээд байгаа юм шиг, эрх чөлөөгөө хязгаарлуулчих гээд байгаа юм шиг нэг л тухгүй болчихдог. Цаашаа цаашаа л гэнэ.
Өөрсдөө хайртай дуртай гэж солиорч тийм сайхан нөхөрлөлийг үгүй хийчихээд дараа нь гомдсон барьсан гэж гуцна. Надад хайртай болно уу яана уу тэр хүний л асуудал, зүгээр л надад гай болохгүй л байвал болоо. Хүний өмнөөс ингэсэн юм шиг гэж хүмүүс ярьдаг шд, тэрэн шиг би өөртөө сайн болгосон миний буруу юм шиг л ирваатаад байх чинь юу гэсэн үг вэ :| Амаа хамхиад анхнаасаа л найз хэвээрээ байсан тэрүүгээрээ л байна биз, муухай шуналтай байгаан шүү бас л...
