Thursday, June 27, 2013

Бодит

Би заримдаа зүүд, төсөөлөл хоёроо бодит амьдралаасаа ялгадаггүй. Аль аль нь л бодит амьдралын минь нэг хэсэг болохоор тэр байх. Гэхдээ энэ гурав яг тэнцүү ч юм шиг... Хоногийн гуравны нэгийг би унтаж өнгөрүүлдэг. Тэр хугацаандаа зүүдлэнэ. Бас гуравны нэгийг нь бодож өнгөрүүлнэ. Тэр үедээ ямар нэгэн зүйл хийхдээ тасралтгүй олон зүйлийг төсөөлнө. Бодоод л, ургуулан бодоод л... Гэхдээ ямар нэгэн утгагүй тэнэг зүйлийг биш байж болох хачирхалтай, сонин зүйлсийг төсөөлөн боддог. Ихэнхдээ өөрийнхөө хүсдэг зүйлсийг. Харин үлдсэн гуравны нэг нь миний бодит амьдрал. Энэ үедээ өнөө хоёр гуравны нэгээ хооронд нь нэмж авахаа авж, хаяхаа хаяж процесс явуулна. Гэхдээ хаягдал маш бага гарна, барагтаа л бол гарахгүй.

Ингэхийн ч тулд би эндээ бодогдсоноо тэмдэглэдэг. Гэхдээ заримдаа асуудлын тухай уртаас урт маш олон зүйл биччихээд зүгээр л драфт дотроо хадгалчихдаг. Яагаад гэвэл мэдрэмж бүрээ бусадтай хуваалцах албагүй. Дүүрэн аз жаргал мэдрэгдсэн, бас хоосон эсвэл бухимдал нэвт шингэсэн олон зүйлийн тухай...

Бодлууд минь өөрчлөгдөхдөө түргэн, бас нэг зүйлтэй удаан зууралдах дургүй учраас шинэчлэлтийг маш хурдан хурдан хийдэг. Гэхдээ хүмүүсийн яаж хүлээж авах, энэнд минь хэрхэн хандаж новшийн царай гаргах нь огт чухал биш. Эцсийн эцэст энэ бол миний л амьдрал. Алдсан ч, оносон ч миний л амьдрал. 

Хадгалагдсан хэд нь