Wednesday, June 26, 2013

"Хөрш залуу"

Өгсөн зарынхаа дагуу байх гэж бодоод утсаа авлаа. Би уг нь хүйс заагаагүй, нас, бас цэвэрхэн гэсэн л шаардлага тавьсан. Гэхдээ ирж сонирхсон хүмүүс ихэвчлэн бүсгүйчүүд. Би эмэгтэй ч гэсэн царайлаг хөрш бүсгүйтэй баймаар л байна ш д. Яагаад ч юм сэтгэлд нийцэх хүн ирэхгүй л байсан. Гэхдээ утасны цаана сонсогдох залуугийн хоолой анхаарал татлаа. Тэр мэдээж эрэгтэй, хөрш минь хэрвээ эрэгтэй хүн байвал зүгээр ч юм уу гэсэн бодол төрөөд тэрэнд байрны үнэ ханшийг танилцуулаад ирж үзэхийг санал болголоо.

Яг цагтаа ирээд миний утас руу залгаад надад мэдэгдэхэд яагаад ч юм би түүнд байрыг нь үзүүлэхээр яаран гарлаа. Тэрэнд таалагдсан. Хэзээ нүүж ирж болох вэ гэж надаас асуухад нь хэзээ ч болно оо л гэлээ. Тэр маргааш бичиг баримтуудаа зохицуулчихаад нөгөөдөр нүүж ирж болох тухайгаа асуухад нь би түүнд гэрээний нэг хувийг өгөөд 
-Cайн уншиж танилцаарай, хэрвээ таалагдахгүй зүйл байвал чи энийг заавал хийх албагүй
гэж хэлсэн. Тэр над руу харж инээмсэглээд за маргааш уулзъя гээд лифтэнд суугаад уруудлаа.

Би байраа түгжчихээд гэртээ орлоо. Аль аль нь л миний гэр л дээ, нэг нь хоосон байж байхаар гээд хүнд түрээслүүлж байгаа минь энэ. Тэгээд ч давхартаа хоёр айлтай манайх шиг орон сууцанд хүмүүс халуун ам бүлээрээ л амьдардаг, гэрээсээ гарахдаа хажуу хөрштэйгөө их л найрсаг мэндэлж харагддаг. Над шиг ганцаархнаа амьдардаг хүнгүй тиймээс аятайхан хөрштэй болчихвол ядаж ханьтай юм даа л гэж... 

Аятайхан нь ч аятайхан юм аа миний "хөрш залуу"... Царайлаг, нуруулаг, ярьж байгаа нь нэг л таатай. Гаднаасаа харагдах байдал нь анхаарал татахгүй байхын аргагүй, их цэвэрхэн дажгүй залуу байсан. Би бодоод л суугаад байна.
Маргааш ярихыг нь хүлээгээд :)
2013.06.26
Тана.

Хадгалагдсан хэд нь