Нэг юмыг аймар хүсээд, өдөржин бодоод, унтахаар хэвтэхдээ төсөөлөөд тэгээд шөнө унтахдаа зүүдлээд... ингэж үзэж байсан уу :)) Сонин эротик юм биччихэв үү яав...
Гэхдээ ингэж их хүссэн зүйлийнхээ ард гарчихангуут л ямар ч сонирхолгүй болох... Хүссэнээ авчихаараа хүн болгон ингэдэг болов уу? Эрүүл ухаантайсан бол тэгтлээ их хүсэж байсандаа хүрэхээрээ нандигнаж хайрламаар л юм, алдахгүйг хичээх ч юм уу. Ер нь тогтворгүй зандаа дургүй хүрч байна.
Эргэн тойронд минь янз бүрийн л хүмүүс байгаа, тэд бүгдээрээ надад таалагдах албагүйг сайн мэддэг л дээ. Гэхдээ жижигхэн зүйлээс болж урам хугарах юм. Дургүй зүйлийг минь нэг удаа л хийчихвэл харахаас, дахиж бүр харьцах ч сонирхолгүй болчихно. Энэ зангаасаа болж олон хүнийг өөрөөсөө түлхдэг ч гэсэн дэргэд минь байдаг хүмүүсийг биширмээр. Яаж над шиг хүнийг тэсдэг байна аа ч гэж бодох... Гэхдээ тэр зан нь ч хүртэл таалагддаг болоод л хамт байдаг байх...
