Бүгд л явдаг. Үүрдийн зүйл гэж байдаггүй. Бүгд л цаг хугацааны эрхээр эхнээсээ устаж алга болдог. Алга болох хугацаа нь болоогүй ч бай тэдний зарим нь зүгээр л явдаг. Гэхдээ явах нэг нь яваандаа л мэдэгддэг. Эхэндээ бол инээмсэглэсэн царай, магтсан үгс, биширсэн харц... Ингэж эхэлдэг ч эцэстээ явах л хүн бол аяндаа энэ бүхэн нь бүдгэрдэг. Хааяа нэг заваараа холбоо барьна, өөрийнх нь гаргасан өөрчлөлтөд дургүй болчихоод байхад хүслээ гүйцэлдүүлчих гэсэн санаандаа хөтлөгдөн хаяхад хайран санагддаг байх. Тэртээ тэргүй унтрах шахсан бол нэг мөсөн дуусгах л хэрэгтэй. Би хоёрын хооронд зүйлд дургүй. Хааяа учир шалтгаангүй аашилдаг ч тэр байдлыг минь хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. Би хэн нэгнээс шалтгаалж өөрийгөө өөрчлөх дургүй, энэ маш хэцүү санагддаг. Харин хэн нэгэн надаас болж өөрийгөө өөрчлөхөд татгалзахгүй ээ. Гэхдээ энийг илэрхийлэхэд хэцүү юм. Ажил ихтэй ч гэсэн цаг гаргадаг ч юм уу иймэрхүү байдлаар л болохоос биш... за за би энэнээс илүүг тайлбарлаж чадахгүй байна. Мэдрэгдэж байгаа зүйл минь бас энэ удаад ч тэндээ л үлдэх бололтой.
Ер нь зүгээр л хэн нэгэнд хэтэрхий дасаад бас сэтгэлээ бүрэн нээх хэрэггүйг л бичих гэсэн юм. Явах нь л үнэн учраас одоо байгаа дээр нь сайхан гэсэн болгоныг хамтдаа мэдэрч хамгийн гол нь өөрөө л жаргалтай байх нь чухал. Муухай сонсогдож магадгүй л дээ, гэхдээ ганц л амьдрах амьдрал учраас өөртөө хэрэгтэй гэснийг нь л онцолж, хэрэгтэй гэснээ л авч байна aa. Мэдээж намайг гэвэл би ч буцаагаад хүссэнийг нь өгч чадна...
