Халуун дулаан эсвэл хүйтэн хөндий. Цаг ямагт л хувьсаж өөрчлөгдөж байдаг нэгэн. Амьдралаа өөрийн хүсэл сонирхолд л нийцүүлэхийг хүсдэг болохоор хэн нэгнээс шалтгаалж бас хэн нэгний зааснаар амьдрах дургүй. Яг тийм гэж хэлэхээргүй ааштай ч ерөнхийдөө найрсаг, нийтэч, бусадтай яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн, хүмүүстэй хөгжилтэй байх дуртай. Ярианы сэдвийг өөр тийш нь чиглүүлж бусдыг инээлгэх бас дуртай.
Аливаад дасан зохицохдоо сайн. Миний хувьд сонсдог дуу хөгжим, стиль, сонирхдог зураг, уран зохиол зэрэгт жанр харгалзахгүй, маш олон төрлийн сонирхолтой.
Энгийн хэвшмэл юм бүхэнд дургүй, хуучинсаг туйлширсан үзэлтэй хүмүүст дургүй. Сэтгэн бодохдоо удаан-дууриамтгай хүмүүст дургүй. Xурдан хөдөлгөөнтэй, сэргэлэн болоод ч тэрүү удаан хөдөлгөөнтэй хүмүүсийг тэвчдэггүй. Өмнөөс нь урдуур нь ороод бушуухан амжуулаад дуусгачихмаар санагддаг.
Харин алиа хошин зантай, эрч хүчтэй, амьдралын идэвхтэй хүн таалагддаг. Санаачлагатай, хөдөлмөрч хүнд дуртай. Эргэн тойронд байгаа хүмүүстэй нөлөөлж чаддаг, нэр хүндтэй хүнд дуртай. Хамгийн гол нь хэн ч миний хувьд худал хэлэхгүй байх нь чухал. Ийм зүйлийг үзэж чаддаггүй.
Бусдыг амархан уучилдаг. Алдаа дутагдлыг нь нүдэн дээр нь хэлсэн дээр гэж боддог учраас ихэнхдээ шууд хэлдэг. Өөрийнхөө гадаад төрхөнд үргэлж сэтгэл хангалуун байдаг. Хэн нэгэн намайг шүүмжлэхэд дургүй. Сэтгэл гаргаж хийсэн бага ч болов зүйлийг минь үнэлээгүй хүнд маш их урам хугардаг.
Эмэгтэй хүний атаархуу зан, эрэгтэй хүний хэлсэндээ хүрдэггүй зан хоёрыг үзэн яддаг. Өөрийн нэр хүндийг өмнөө барьж чаддаг, үнэ цэнээ мэддэг хүнийг хүндэлдэг. Таалагдсан хүмүүстэйгээ амархан танилцаж найзууд болдог ч, хэн нэгэн дургүйг минь хүргэвэл харьцаагаа шууд тасладаг. Тийм болохоор ч миний найзын хүрээнд багтаж байгаа нэгнийг надад таалагддаг хүн гэж шууд хэлж болно. Нэг л зан чанар нь таалагдахгүй бол харьцахаас ч дургүй хүрдэг талтай...
