Блогоо бараг мартах шахсан байна шүү дээ. Шалгалтанд бэлдээд бас зөндөө л зүйлсээс болоод завгүй л байна. Амьдрал л юм болсон хойно яаж ийж байгаад л ажил ундарчих юм дөө. Тэгээд бага зэрэг зав гарахаар блогтоо юм бичих нэг их хүсэл төрөхгүй болохоор л.
Сая бүх бичсэн зүйлсээ драфт дотроо хадгалчихлаа. Бичилтийнхээ хэв маягт намба суулгадаг юм уу гэж бодсон учраас л даа :)
Одооноос блогтоо анхаарлаа хандуулж, цэгцтэй байна аа. Бараг л шинээр эхэлж байна шүү дээ хэхэ. Тэгээд бас юм бичихгүй байгаад байхаар нэг л хоосон оргиод байгаа учраас энэ бүхнээ цэгцлье дээ.
