Friday, April 12, 2013

"Нууц"

Хүмүүс бид бүгдээрээ л нууцтай байдаг. Хэн ч мэдэхгүй нэг тийм зүйл. Гүй ээ, мэдээж нууц л юм чинь хэн л мэдэв гэж. Хэн нэгэн мэдсэн бол тэр юун нууц байхав. Нууцыг өөрөөс чинь өөр ганц ч байсан хүн мэдсэн л бол тэр нууц байхаа больдог оо гэж үг байдаг даа. Өө нээрээ бас "Бүх нууц эрт орой хэзээ нэгэн цагт илэрхий болдог" гэж Сократын хэлсэн үг байдаг. Энэ үг намайг их олон зүйл эргэцүүлэхэд хүргэдэг дээ. Нэг ёсондоо миний нууцууд, хэнд ч хэлээгүй маш нууц миний нууцууд өөр хэн нэгэнд илэрхий болно гэж үү гэсэн бодолд хөтөлдөг. Гэхдээ одоо бодох нь муу зүйл л бол тэгдэг юм билээ. Жишээ нь ммм за юу ч гэмээр юм дээ, араар тавих ч юм уу? гэхдээ энийг тооцохгүй ээ. Жишээ олж чадахгүй байна аа, ямар ч байсан ямар нэгэн муу зүйл. Муу нууц гэсэн үг шүү дээ. 

Үнэндээ би тийм ч олон нууцтай биш л дээ. Итгэлийг минь даасан хүнтэй сэтгэл доторхоо уудлаад яриа өрнүүлж байхдаа зарим асуудлаа итгээд ярих минь байдаг аа. Гэхдээ энэ нууц биш. Нууц гэдэг бол миний хувьд хэнд ч хэлдэггүй тийм л зүйл. За тэгэхээр энэ нууц шүү гэчихээд хүнд хэлээд байдаг хүн биш л гэх үү дээ. 

Заримдаа бас хүнийг буруу таньсан тохиолдол байдаг шүү. Гэхдээ аз болж цөөн. Би хэн нэгэнтэй өрнүүлсэн яриагаа өөр бусдад яриад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Өөрөө ч надад чин сэтгэлээ нээсэн хүнийг бла бла гэж цааш нь түгээх дургүй л дээ. Зүгээр л яагаад ч юм хүмүүс өөдөөс чинь хараад ярилцаад сууж буй хэн нэгний асуудлыг өөртөө л үлдээе гэж бодох хэрэгтэй гэж би санадаг юм. Тэр магадгүй нууц зүйлээ ч ил болгосон байж болно. Ийм том алхмыг хийж байхад нь итгэл даах хэрэгтэй. Хэн ч чухал биш хүндээ нарийн нандин асуудлаа хуваалцахгүй шүү дээ...

Хадгалагдсан хэд нь