Saturday, April 13, 2013

Миний амьдрал

Амьдрал ээлжлэн өнгөрөх хором мөч бүрээр дүүрэн. Бүгдийг нь туулж өнгөрүүл. Үргэлж аз жаргалтай бай. Энэ бол чиний л шийдэх хэрэг. Чи жирийн зүйлсээс сэтгэл ханамжийг авч, дургүйг чинь хүргэх зүйлсээс ч бүхэл бүтэн аз жаргалыг мэдэрч болдог. Амьдрал надад үнэтэй сургамжуудаа алхам бүрт минь харуулсаар л... Энэ бүхнийг өөрийнхөө биеэр мэдэрч байж л ойлгодог. Хэн нэгэн хичнээн хэлээд ч нэмэргүй. Зүгээр л би чамаас өөр хүн. Тиймээс амаа хамхи! гэж хэлмээр санагддаг. Үнэндээ бодит байдал яг л ийм. Өөрийнхөө туулснаас л суралцдаг. 

Сониучирхан өөдөөс минь харж байгаа нэгний өөдөөс нүдээрээ инээгээд өнгөрөхөд ч би аз жаргалтай болдог. Хорвоо дээр муухай зүйлс маш их, биднийг бүгдийг нь хүрээлэн байдаг. Гэхдээ хамгийн сайхан нь гэвэл сайн нь түүнээсээ олон.

Амьдарч байх хугацаандаа миний хийж үзээгүй саваагүй зүйлс, очиж үзээгүй тоймгүй олон газрууд, мэдэрч үзээгүй тэр гайхалтай мэдрэмжүүд ахиад зөндөө бий. Сэтгэл минь ханах болоогүй ээ. Би амьдралаас авч болох бүхнийг нь авмаар байна. Хариуд нь түүнд инээмсэглэл бэлэглэе...

Хадгалагдсан хэд нь