Thursday, May 30, 2013

Яагаад хараал идсэн хүсэхгүй байгаа зүйлээ хийх ёстой юм??

Хайргүй хүнийхээ хаан нь байснаас хайртай түүнийхээ боол нь байхсан гэж үг байдаг даа. Энийг хэлээд санаа алдмаар... Сэтгэл хов хоосон, юу ч үгүй. Надад хайртай гэсэн хүний сэтгэл рүү ус цацахыг хүсэхгүй байгаа учраас л шүдээ зуун тэсэж байна. Яг үнэндээ бол ийм л байна. Надад таалагдахгүй байна. Би яагаад хараал идсэн хүсэхгүй байгаа зүйлээ хийх ёстой юм бэ?? Би энэ их дургүйцлээ гаднаа ил гаргахгүйг хичээсээр залхаж гүйцлээ. Миний төлөө хэтэрхий хичээгээд байгаа хүнийг харахаас ч дургүй хүрч байна. Яагаад хэн нэгэн надаас болж тэнэг юм шиг аашлах ёстой юм бэ? яагаад миний төлөө хэтэрхий хичээх ёстой юм бэ? яагаад миний дэргэд зүгээр л байдгаараа байж болдоггүй юм бэ? Би хараал идсэн дүр эсгэсэн зүйлд яс цуснаасаа дургүй.

Битгий хичээ, битгий анхаар, зүгээр л намайг зөнд нь орхивол арай дээр байж мэднэ. Тэрнээс биш намайг гэсэн болгоныг би өөрөөсөө үргэлж, цаг ямагт түлхэж байдаг хүн. Анзаарахгүй, хайхрахгүй, үл тоосон руу нь л тэмүүлдэг. Яаж ч логикоор бодсон мэдээж намайг гэсэн хүн рүү би тэмүүлж яах юм?? Тэртээ тэргүй би тэмүүллээ гээд амжилт олохгүй, олдгоо олчихсоноос хойш. Зүгээр л харах болгонд сэтгэл тавгүйтэж, өөрийгөө нэг новшийн гав гинжинд хүлүүлснээр төсөөлж байна. Ингэж бичээд ч ханахгүй, бүр илүү зүйл дутагдаж байна. Магадгүй өөр хэн нэгэн рүү сэтгэл минь тэмүүлж байгаа байх. Эсвэл би зүгээр л илүү таалагдаж байгаа болохоор эндүүрж ч байж болох. 

Гэхдээ ямар ч үед өөрийнхөө нэр хүндийг дээгүүрт тавих учраас миний хувьд түр ч болтугай тэсэхээс өөр сонголт үлдээгүй бололтой...

Хадгалагдсан хэд нь