Sunday, June 9, 2013

Амраад л.

Алддаггүй хүн гэж юу байхав. Хамгийн чухал нь алдаан дээрээсээ суралцдаг байх хэрэгтэй. Гэхдээ бусдын алдаанаас суралцвал бүр сайн. Хэн нэгэн алдаан дээрээс минь суралцаа гээд алдаж өгөөд байхад заавал түүнийг нь давтан үйлдэх хэрэггүй шүү дээ. Гэхдээ л хүн гэдэг их сонион. Хэлээд хэлээд заавал биеэрээ мэдэрч байж л маш сайн ойлгодог. Хичнээн ингэвэл болохгүй юм байна гэж мэдэж авсан ч өөр дээрээ мэдэрснээ л мах цусандаа шингэтэл ойлгож авдаг юм шиг байгаа юм. 
Амьдрал хэвийн. Бүх зүйл сайн, дутагдсан юм байхгүй. Яг одоогоор хэрэгтэй гэсэн бүгд л байна. Гэхдээ л шунал гээчээс болж сарвайсан болгоноо л авмаар санагддаг юм хойно...

Хадгалагдсан хэд нь