Sunday, June 9, 2013

Амьдрал аа, гэж

Амьдрал аа, гэж. Хэн нь хэн бэ гэдгийг таниулсаар л байдаг хорвоо шүү дээ. Итгэл алдарсаар байгаад хэр баргийн юманд догдлохоо байж. Гэхдээ л заримдаа бүр гайхах юм. Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо гэж дэндүү үнэн үг шүү. Аймшигтай энэ хүмүүстэй зайнаас л харьцахгүй бол яавч болохгүй болж. Хүний сайн нь муугаасаа олон гэж би итгэдэг. Одоохондоо түрүүлж эвгүй эвгүй нөхдүүд нь л таараад байгаа болохоос, хэхэ. Ер нь л чимээгүй, гэмгүй дүр эсгэсэн нөхдүүд жинхэнэ хог байх юм даа. Амьдралд гай болохоо болих хэрэгтэй л дээ. Мэдээж тус гуйхгүй, ядаж л гай болохгүй байвал их сайн байгаа юм даа.

За тэгээд яахав дээ. Би угаасаа тиймэрхүү нөхдүүдийн аттаканд өртөж буруугаар ойлгосон хүнд тайлбар хийх үнэн голоосоо дургүй. Харьцах ямар ч сонирхол төрдөггүй. Тэгээд л орхичихдог болохоор хүмүүстэй танихгүй юм шиг болчих тохиолдол олон байдаг.

Хүнийг хүчлэх хамгийн үр дүнгүй, тэнэг ажил. Тэгээд ч ер нь нөхцөл байдлыг шууд шинэчилж сурах хэрэгтэй л дээ. Ямар нэгэн зүйлд хоргодоод л байх юм бол хорт хавдартай болно ш д. (Анагаах ухааны мэргэжилтнээс сонсоогүй л дээ, зүгээр миний бодол) Хэрэггүй хүмүүсийг шууд орхиж чаддаг байх хэрэгтэй. Энэ миний давуу тал гэж боддог, гэхдээ заримдаа хэтрүүлчих гээд байдаг талтай л даа. Хааяа даа бас зөөлөн байх хэрэгтэй байх. Тэглээ гээд бас даврааж болохгүй. Ер нь дундыг барьж, төвийг сахих нь зөв дөө.

Шантрахгүй.

Хадгалагдсан хэд нь